Форекс арилжааны ертөнцөд тавтай морил! Энэхүү форексын гарын авлага нь форекс арилжааны ертөнцтэй танилцах, валютын зах зээл, түүний үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд, хэрхэн ажилладаг, хэрхэн суралцах, хэрхэн суралцах гэх мэт бат бөх суурь ойлголтуудыг өгнө.
Форекс гэж юу вэ?
Forex (FX, Foreign Exchange, Форекс) бол хамгийн том, хамгийн хөрвөх чадвартай глобал санхүүгийн зах зээл. Форекс маркет нь валютыг зарах болон худалдан авах өөрөөр хэлбэл нэг валютыг нөгөө валютаар солих, үүгээр дамжуулан мөнгө олох боломжийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа арилжаачдад олгодог. Форекс маркет нь төвлөрсөн бус буюу ямар нэгэн төв байгууллага, оффис, сервер, веб сайтгүй. Форекс маркет дээрх өдөр тутмын арилжааны хэмжээ нь 6 илүү триллион америк доллар байдаг. Форекс маркет нь 7 хоногийн ажлын 5 өдрийн турш 24 цагаар ажилладаг. Өнөө цагт дэлхийн хаанаас форек маркетад хандах, форекс арилжааг хийх боломжтой.
Форекс болон форекс арилжаа нь ашиг олохыг боломжийг олгодог боловч нарийн төвөгтэй бөгөөд эрсдэлтэй үйл ажиллагаа. Хэрвээ форекс, форекс арилжааг сонирхож байвал, форекс арилжаа хийж эхлэхийг хүсэж байвал шууд бодит арилжаа хийж өөрийн мөнгө, хөрөнгө оруулалт, хөрөнгийг эрсдэлд оруулахын оронд сайн судалгаа хийх, суралцах, форекс арилжаатай холбоотой эрсдэлүүдийг эхлээд ойлгох хэрэгтэй.
Форекс арилжаа гэж юу вэ?
Форекс арилжаа бол ашиг олох зорилгоор нэг валютыг нөгөө валютаар солих үйл ажиллагаа юм. Форекс арилжааг долоо хоногийн ажлын таван өдөр 24 цагийн турш, дэлхийн хаанаас ч хийх боломжтой.
Форекс арилжааны хамгийн гол зүйл бол валютын хослол (currency pair). Валютын хослолын эхний валютыг нь суурь валют (base currency), хоёрдох валютыг ханшийг тодорхойлох валют (quote currency) гэдэг. Валютын ханш (exchange rate) нь суурь валютын 1 нэгжийг худалдаж авахад хэдэн нэгж quote currency хэрэгтэйг илэрхийлдэг. Жишээ нь: EUR/USD валютын хослолын ханш 1.1500 бол 1 еврог худалдаж авахад 1.15 америк доллар хэрэгтэй гэсэн үг.
Форекс арилжаа хэрхэн ажилладаг вэ?
Форекс арилжаа нь банк, санхүүгийн байгууллага, корпорац, засгийн газрууд болон хувь арилжаачдын төвлөрсөн бус сүлжээнд явагддаг. Хөрөнгийн зах зээлээс ялгаатай нь форекс дэлхийн өөр өөр цагийн бүсээс шалтгаалан долоо хоногийн таван өдрийн турш өдөрт 24 цаг ажилладаг.
Арилжаачид брокероор дамжуулан форекс арилжаанд оролцох боломжтой ба брокер нь банк хоорондын маркет (interbank market)-д хандах боломжийг олгодог. Брокерууд арилжааны платформуудыг санал болгодог бөгөөд арилжаачид нэг валютыг нөгөөгийн эсрэг харьцуулаад өсөх (long) эсвэл унах (short) таамаглалаас хамааран худалдан авах эсвэл зарах захиалгыг арилжааны платформ дээр хийдэг.
Форекс арилжааны үндсэн ойлголтууд
Хөшүүрэг, пип, эрсдэлийн менежмент, шинжилгээ зэрэг нь форекс арилжааны хамгийн чухал ойлголтууд. Хөшүүрэг нь харьцангуй бага хэмжээний мөнгөөр томоохон арилжаа (position)-г удирдах боломжийг олгодог боловч эсрэгээрээ алдагдал хүлээх боломжийг нэмэгдүүлдэг. Пип нь ханшийн хамгийн бага хөдөлгөөнийг илэрхийлдэг. Эрсдэлийн удирдлагын стратеги нь таны хөрөнгийг хамгаалахад чухал үүрэгтэй. Шинжилгээ нь Техник шинжилгээ, суурь шинжилгээ гэсэн 2 төрлийн шинжилгээ байдаг ба шинжилгээ нь арилжааны шийдвэр гаргахад тусалдаг.
Форексын гол бүрэлдэхүүн хэсгүүд
Форексын зах зээлийн гол бүрэлдэхүүн хэсгүүд нь валютын хослолууд, зах зээлд оролцогчид, хөшүүрэг, маржин, арилжааны хэв маяг (trading style) юм. Валютуудыг EUR/USD, GBP/JPY гэх мэт хосоор авч үздэг. Форексын зах зээлийн оролцогчид нь төв банкууд, институтийн арилжаачид, брокерууд, хувь арилжаачид юм. Хөшүүрэг болон маржин нь томоохон арилжаануудыг хянах боломжийг олгодог. Position trading, swing trading, day trading, scalping гэх мэт төрөл бүрийн арилжааны хэв маяг байдаг.
Форекс арилжааны эрсдэл
Форекс арилжаа нь эрсдэлтэй үйл ажиллагаа бөгөөд форекс арилжаанд зах зээлийн тогтворгүй байдал, хөшүүрэг, арилжааны зардал зэрэг олон төрлийн эрсдэл дагалдаж байдаг. Эдгээр эрсдэлийг ойлгож, тэдгээрийг бууруулах арга хэмжээ авах нь чухал. Наад захын асуудлуудын нэг болох аюулгүй арилжааны орчныг хангахын тулд нэр хүндтэй, сайн форексын брокерыг сонгох хэрэгтэй. Форексын брокер гэж юу вэ?
Хэрхэн форекс арилжаа хийж эхлэх вэ? Амжилттай арилжаа хийх зөвлөмжүүд
Хэрвээ форекс арилжаа хийж эхлэхийг хүсэж байвал дараах алхмуудыг дагана уу.
Суралцах: Хамгийн эхэнд форекс арилжааны талаар сурахад цаг заваа зарцуулж маш сайн судалж, суралцах, ном унших, хичээл үзэх хэрэгтэй. Ядаж техник болон суурь шинжилгээ, арилжааны арга барил, эрсдэлийн менежмент гэх мэт анхан шатны зүйлүүдийг ойлгодог байх хэрэгтэй.
Найдвартай брокер сонгох: Өөрийнхөө хэрэгцээнд тохирох нэр хүндтэй, найдвартай, бага spread-тэй, хэрэглэгчийн үйлчилгээ сайтай, хэрэглэгчдэд ээлтэй платформыг санал болгодог, сурч боловсрох нөөц бололцоо болон материалаар хангадаг форексын брокерыг сонгох хэрэгтэй.
Арилжааны төлөвлөгөө гаргах: Арилжааны зорилго, арилжааны арга барил (стратеги)-аа тодорхойлох хэрэгтэй. Арилжааны арга барил, төлөвлөгөө нь хэрхэн арилжаанд орох, арилжаанаас гарахыг тодорхой тусгасан байх ёстой. Арилжааны төлөвлөгөөгөө дагаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй.
Эрсдэлийн менежмент: Хөрөнгө оруулалтаа хамгаалахын тулд эрсдэлийн менежментийн стратеги боловсруулж, хөгжүүлэх хэрэгтэй. Арилжаа бүр дээр арилжааны хөрөнгийнхөө багахан (0.5% эсвэл хамгийн ихдээ 1%) хувийг л эрсдэлд оруулах хэрэгтэй.
Демо буюу туршилтын дансаар дадлага хийх: Ихэнх брокерууд арилжааны туршилт хийх демо данс нээх боломжийг олгодог. Демо дансыг ашиглан бодит мөнгөө эрсдэлд оруулахгүйгээр арилжааны арга барилаа турших, арилжааны туршлага хуримтлуулахыг хичээх хэрэгтэй.
Мэдээлэлтэй ойр байх: Валютын зах зээлд нөлөөлж болох эдийн засаг, геополитикийн мэдээг цаг тухайд нь авч хэрэгтэй.
Бодит арилжаа хийж эхлэх: Хангалттай суралцсан гэж үзэж бодит арилжааны дансаар жинхэнэ мөнгөөр арилжаа хийж эхлэх хэрэгтэй.
Бүртгүүлэх
Форекс арилжаа нь санхүүгийн өсөлтийг бий болгох боломжийг олгодог боловч мэдлэг, сахилга бат, тасралтгүй сайжруулалт зэргийг шаарддаг. Форекс арилжаанд амжилтанд хүрэх нь тасралтгүй суралцаж, мэдээлэлтэй байж, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох зэргээс хамаарна гэдгийг санах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, forex арилжаа нь динамик бөгөөд ашигтай зах зээл боловч эрсдэл үргэлж дагалдаж байдаг. Зөв мэдлэг боловсрол, дадлага, сахилга баттай бол хувь хүмүүс энэхүү дэлхийн санхүүгийн зах зээлд оролцож, ашиг олох боломжтой. Амжилттай forex арилжааны аялал хийхийн тулд багаар эхэлж, тасралтгүй суралцаж, эрсдэлээ болгоомжтой удирдах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
Forex гэж юу вэ? - Форекс арилжааны хичээл
- Бидний тухай & Эрхэм зорилго
- Үйлчилгээний нөхцөл
- Анхааруулга
- Эрсдэлийн сануулга
- Ашиглах заавар
- Холбоо барих
- Форекс хүн болгонд зориулагдаагүй!!!
- Форекс сурах аргачлал
- Форекс арилжааны давуу талууд
- Форекс гэж юу вэ? (Товч)
- Форекс хэрхэн ажилладаг вэ?
- Эдийн засаг болон санхүүгийн талаарх зарим ойлголтууд
- Худалдаа гэж юу вэ?
- Арилжаа гэж юу вэ?
- Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?
- Хөрөнгө оруулалт гэж юу вэ?
- Хувьцаа гэж юу вэ?
- Бонд гэж юу вэ?
- Хөрөнгө оруулалт болон Арилжааны ялгаа
- Хөрөнгийн зах зээл болон Хувьцааны зах зээлийн ялгаа
- Форекс болон хувьцааны зах зээлийн ялгаа
- Форексын нэр томьёо
- Пип (pip) гэж юу вэ?
- Spread гэж юу вэ?
- Лот (Lot) гэж юу вэ?
- Leverage буюу Хөшүүрэг гэж юу вэ?
- Маржин (margin) гэж юу вэ?
- Margin Call гэж юу вэ?
- Hedge гэж юу вэ?
- Свопын хүү гэж юу вэ? What is a Swap Rate?
- Commission гэж юу вэ?
- Expert Advisor (EA) гэж юу вэ?
- Форекст Virtual Private Server (VPS) ямар үүрэгтэй вэ?
- MAM/PAMM Accounts гэж юу вэ?
- Safe Haven Currency гэж юу вэ?
- One Click Trading гэж юу вэ?
- Straight Through Processing (STP) Broker гэж юу вэ?
- Price Slippage буюу Ханшийн гулсалт гэж юу вэ?
- True ECN technology гэж юу вэ?
- SPT болон ECN-ын ялгаа
- Edge Technology гэж юу вэ?
- Trader’s Password, Investor’s Password, Phone Password-ийн ялгаа
- Форексын захиалгын төрөл [Forex Order Types]
- Pending order буюу хүлээгдэж буй захиалга [Buy limit vs Buy stop, Sell limit vs Sell stop]
- Market execution, Instant execution хоёрын ялгаа [Market execution vs Instant execution]
- Spreads Widen буюу Spread өргөсөх гэж юу вэ?
- Dark Pool Liquidity гэж юу вэ?
- Market Depth гэж юу вэ?
- Fundamental Analysis буюу Суурь шинжилгээ гэж юу вэ?
- Валютын ханшинд нөлөөлдөг хүчин зүйлс
- Technical Analysis буюу Техник шинжилгээ гэж юу вэ?
- Дауны онолын үндсэн 6 зарчим
- Trend Line гэж юу вэ?
- Forex Chart Patterns
- Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?
- Хослол хоорондын хамаарлыг харуулдаг индикатор
- Candle Closing Time Remaining (CCTR) Version 3 - indicator for MetaTrader 4
- The Action Reaction Course of Alan Andrews
- Action Reaction Method 1
- Action Reaction Method 2
- Action Reaction Method 3
- Мэдээ
- Мэдээ Форексын зах зээлийг хөдөлгөдөг
- Хүчтэй нөлөөтэй Форексын мэдээний жагсаалт
- Ямар мэдээ зарлагдахад арилжаа хийх ёстой вэ?
- Мэдээн дээр арилжаа хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй!
- Forex Factory буюу Форекст нөлөөлдөг хүчин зүйлүүдийн мэдээллийг харах
- Хослол хоорондын хамаарал
- Арилжааны чарт унших болон Цаг хоорондын шинжилгээ
- Арилжааны сайн цаг
- Gold (XAU/USD) - Алтны арилжаа: Яагаад алт арилжаалагддаг шалтгаанууд
- Форекс арилжааны ашиг болон алдагдлыг тооцоолох
- Жишээ арилжаа
- Social Trading гэж юу вэ?
- Форексын брокер гэж юу вэ?
- Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ
- IC Markets брокер
- Яагаад IC Markets брокерыг сонгох ёстой вэ? [Why Choose IC Markets]
- IC Markets брокерын арилжааны нөхцөл болон боломжууд
- XM брокерын танилцуулга
- True ECN technology гэж юу вэ?
- Pepperstone брокерын арилжааны боломжууд
- Edge Technology гэж юу вэ?
- XM форексын брокерт бүртгүүлээд $30 аваарай
- Форекс арилжааны данс нээх заавар
- Форекс арилжааны демо данс нээх заавар
- Форексын бүртгэл буюу дансаа баталгаажуулах
- Карт ашиглан Deposit болон Withdrawal хэрхэн хийх болон тэдгээртэй холбоотой асуудлууд
- International Bank Wire Transfer гэж юу вэ? International bank wire transfer буюу SWIFT-ээр хэрхэн шилжүүлэг хийх вэ?
- Платформ
- Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ
- MetaTrader платформ
- TradingView гэж юу вэ?
- MetaTrader 4 платформыг Windows үйлдлийн систем дээр суулгах заавар
- MetaTrader терминалыг Android үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгах заавар
- MetaTrader терминалыг iPhone, iPad төхөөрөмжүүд дээр суулгах заавар
- Компьютероос MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар
- Гар утаснаас MetaTrader 4 арилжааны платформ руу нэвтрэх заавар
- MetaTrader-ийн чартыг олон дэлгэц дээр харах
- Арилжааны setup бэлдэх буюу Олон дэлгэц угсрах
- Metatrader 4 (MT4) Hotkeys & Keyboard Shortcuts
- MetaTrader дээр дата импорт хийх
- Мөнгөний менежмент
- Мөнгөний менежмент болон Эрсдэлийн менежмент гэж юу вэ?
- Арилжааны сэтгэлзүй
- Арилжааны сэтгэлзүй гэж юу вэ?
- Арилжаа хийх энгийн, гэвч амархан биш
- Арилжааны систем
- Арилжааны систем гэж юу вэ?
- Арилжааны стратеги гэж юу вэ?
- Арилжааны ном
- Монгол хэл дээрх форексын номууд
- Арилжаачдын заавал унших ёстой номнууд
- Зөвлөгөө
- Форекс арилжааг амжилттай эхлэх 10 зөвлөмж
- Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө
- Форексын мөлжих арга
- Форекс арилжаачны 5 үе шат
- Та ямар төрлийн форекс арилжаачин бэ?
- Хэрхэн хувьцааны арилжаа хийж эхлэх вэ?
- Хэрхэн хувьцааны арилжаанд амьд үлдэх вэ?
- Санхүүгийн мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид, арилжаачдын үзвэл зохих 34 кино
- Арилжаа хийхийг холоос том зургаар нь харвал
Like дарж, Share хийж, Comment бичиж forex.mn-ыг дэмжээрэй. Баярлалаа 🙂