Pending order буюу хүлээгдэж буй захиалга дээр байдаг Buy limit, Buy stop, Sell limit, Sell stop гэсэн сонголтуудыг эхлэн суралцагчид ялгааг сайн мэдэхгүй хүнээс асуух тохиолдолд зөндөө гардаг. Тиймээс хүлээгдэж буй захиалгын сонголтуудыг цөөн үгээр тайлбарлалаа.
Бид арилжааны шинжилгээ хийж байгаад ханш тэд хүрэх юм бол цаашаа өснө эсвэл буцаад бууна гэсэн таамаглал дэвшүүлдэг. Энэ таамаглалынхаа дагуу терминал програм (жишээ нь: MT4) дээр урьдчилсан арилжааны захиалга нээх үйл ажиллагааг pending order буюу хүлээгдэж буй захиалга нээх гэдэг.
Арилжааны урьдчилсан захиалга нээхэд Buy limit, Buy stop, Sell limit, Sell stop гэсэн 4 сонголт байдаг.
Buy Stop: Ханш одоо байгаа цэгээс өсөөд тэд хүрэх юм бол цаашаа өснө гэж бодож байвал Buy Stop-оор захиалга нээнэ.
Buy Limit: Ханш одоо байгаа цэгээс доошлоод тэд хүрээд буцаад өснө гэж бодож байвал Buy Limit-ээр захиалга нээнэ.
Sell Stop: Ханш одоо байгаа цэгээс доошлоод тэд хүрэх юм бол цаашаа унана гэж бодож байвал Sell Stop-оор захиалга нээнэ.
Sell Limit: Ханш одоо байгаа цэгээс өсөөд тэд хүрээд буцаад унана гэж бодож байвал Sell Limit-ээр захиалга нээнэ.
Форексын захиалгын төрлүүд нийтлэлийг унших.