Хувьцаа худалдаж авч, зарж байгаа хүн бүр хувьцааны арилжаачин биш.
Хувьцааны арилжаачин нь дор хаяж хөрөнгө оруулалтын нэр томьёоны хэл, хэллэгийн нарийн ялгааг мэддэг хэрэгтэй.
Арилжааны давтамж болон стратегиас хамаарч ихэнх хөрөнгө оруулагчид “хөрөнгө оруулагч” эсвэл “арилжаачин” гэсэн хоёр лагерийн аль нэгд хамаарагддаг.
Хөрөнгө оруулагч гэвэл Уоррен Баффет (Warren Buffett)-ыг, арилжаачин гэвэл “Wall Street” киноны Гордон Гекко (Gordon Gekko)-ыг төсөөлөх (бодох) хэрэгтэй.
Хувьцааны арилжаа гэж юу вэ?
Хувьцааны арилжаачин гэсэн нэр томьёо нь ихэвчлэн өдөр тутмын ханшийн хэлбэлзлээс ашиг хийх зорилгоор байнга хувьцаа худалдаж авч, зардаг хүнийг ихэвчлэн илэрхийлдэг.
Эдгээр богино хугацааны арилжаачид нь олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаний хувьцааг худалдаж аваад хэзээ нэг өдөр ач зээ нартаа өвлүүлэхээс илүүтэй дараагийн минут, цаг, өдрүүд эсвэл сард хэдэн доллар хийж чадна гэж бооцоо тавьдаг. Илүү дэлгэрэнгүйг “Хувьцаа гэж юу вэ?” нийтлэлээс уншина уу.
Тодорхой шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн хувьцааны арилжаагаа улам боловсронгуй болгож болно:
Идэвхтэй арилжаа (Active trading) гэдэг нь сард 10 ба түүнээс дээш тооны арилжаа хийдэг хөрөнгө оруулагчдын хийдэг зүйл юм. Ихэвчлэн тэд зах зээлээс цагаас ихээхэн хамааралтай стратегийг ашигладаг бөгөөд ойрын хэдэн долоо хоног эсвэл саруудад ашиг олохын тулд копманий түвшний эсвэл зах зээлийн хэлбэлзэлд суурилсан богино хугацааны үйл явдлыг ашиглахыг хичээдэг.
Өдөр тутмын арилжаа (Day trading) гэдэг нь халуун төмсөөр тоглодог буюу нэг арилжааны өдөр ижил тухайн нэг хувьцааг худалдаж авдаг, зардаг, захиалга (position)-уудыг нь хаадаг хөрөнгө оруулагчдын ашигладаг стратеги юм. Энэ төрлийн арилжаачид хувьцаа гаргасан компанийн бизнесийн үндсэн дотоод ажилд бага анхаарал тавьдаг. Position гэдэг нь таны эзэмшиж буй тодорхой нэг хувьцаа эсвэл өмчийн хэмжээ. Маш товчоор position гэдэг нь захиалга гэсэн үг. Өдрийн арилжаачны зорилго нь өдөр тутмын үнийн хэлбэлзэл дээр үндэслэн дараагийн хэдэн минут, цаг эсвэл өдрүүдэд хэдэн доллар хийх юм.
Идэвхгүй хөрөнгө оруулалт (Passive investing) гэдэг нь урт хугацааны хөрөнгө оруулагчдын хийдэг зүйл бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын зорилго нь маш өөр өөр байдаг. Тэдний хувьцааг худалдаж авах, зарах арга барил нь идэвхгүй байдаг бөгөөд тэд ихэнхдээ арилжаа хийхгүй байх хандлагатай байдаг. Идэвхтэй арилжаачид шиг зах зээлийн цаг болон техник шинжилгээнд найдахаас илүүтэй идэвхгүй хөрөнгө оруулагчид нь ticker symbol (хувьцааны товчилсон нэр. Жишээ нь: Оюутолгойн толгой компани Turquoise Hill Resources Ltd-ийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны товчилсон нэр нь TRQ)-ийн цаана байгаа бизнесийн бат бөх, тогтвортой байдлыг сайтар шалгаж үзэхийн тулд суурь шинжилгээг ашигладаг. Үүний дараа тэд олон жил, хэдэн арван жилийн туршид ашиг хүртэнэ тэр ч байтугай хувьцааны үнийн өсөлт, ноогдол ашиг хүртэнэ гэсэн итгэл найдвартайгаар хувьцаануудыг худалдаж авдаг.
Арилжаачны төрлийн талаар илүү дэлгэрэнгүйг “Та ямар төрлийн форекс арилжаачин бэ?” нийтлэлээс уншина уу.
Хэрхэн хувьцааны арилжаа хийж эхлэх вэ?
Хэрэв та анх удаа хувьцааны арилжааны хийх гэж байгаа бол байнгын түгшүүртэй тулалдах болно, урт хугацааны дараа үр дүн хүрэх болно гэдгийг аваарай.
Ихэнх хөрөнгө оруулагчид энгийн хадгалах болон төрөлжсөн хямд үнэтэй индексийн сангуудын холимогт хөрөнгө оруулах нь амжилтанд хүргэхэд сайн үйлчилдэг (тохирдог).
Энэ нь урт хугацааны амжилтын түлхүүр юм.
Учир нь зах зээл дээр богино хугацааны огцом өсөлт болон уналт бий болж болзошгүй.
Хэрхэн хувьцаа худалдаж авах талаарх логистикийг судлах болон хөрөнгө оруулах боломжтой хөрөнгийнхөө жижиг хэсгийг онлайнаар хувьцаа худалдаж авахад зарцуулах нь хөгжилтэй бөгөөд ашигтай байж болох юм. Муу зүйл нь юу вэ??! Алдаж болохгүй буюу алахад амьдралд чинь асуудал болох мөнгийг оруулж болохгүй! Хэрэв алдаж болохгүй мөнгийг оруулбал хувьцааны арилжаа нь зугаацах, хүмүүст гайхуулах гэж оролдсон хязгаарлагдмал алдагдалд хүргэх, сургамж авсан, бие тоосон түүх гэх мэт түр зуурын зугаа цэнгэл байх болно.
Арилжаа хийж эхлэх гэж байгаа бол “Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө”, “Форекс арилжаачны 5 үе шат” нийтлэлүүдийг уншина уу.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!