Олон арилжаачид арилжаа бол амархан гэж үздэг.
Зүгээр л урьдчилан тогтоосон арилжааны төлөвлөгөөг дагаж, хэсэг хугацаанд хүлээгээд тэгээд эцэст нь ашиг олно.
Үнэн хэрэгтээ арилжаа хийх нь энгийн боловч хялбар биш.
Энгийн (simple) болон хялбар (easy) гэдэг хоёр үг ихэвчлэн сольж хэрэглэгддэг.
Гэвч энгийн болон хялбар гэсэн 2 үг нь ялгаатай утгатай ялгаатай үгнүүд.
Тиймээс арилжаачид энгийн болон хялбар хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй.
Энэ нь арилжаачдад маш чухал.
Учир нь энэхүү ойлголт нь таны арилжааны талаарх сэтгэхүйг тодорхойлдог.
Үнэндээ арилжаа хийх энгийн
Арилжаа хийх үйл явц үнэхээр энгийн.
Арилжаачдын хийдэг зүйл бол маш энгийн ажил.
Зүгээр л зах зээл (маркет, хослол) дээр шинжилгээ хийж, захиалга хийгээд алдагдлаа бууруулах эсвэл ашиг хийх хүртэл арилжааныхаа системтэйгээ зууралдах хэрэгтэй.
Энгийнээр хэлбэл арилжаа хийх бол арилжааныхаа төлөвлөгөөг сахилга баттайгаар дагаж мөрдөх юм.
Энгийн гэдэг бол амархан гэсэн үг биш
Бидний анхаарч үзэхгүй байгаа зүйл бол онолын хувьд энгийн байх нь практик дээр хялбар байх болно гэсэн гэсэн үг биш юм.
Богиноор хэлбэл онолын хувьд энгийн боловч бодит байдал дээр хялбар биш байж болно. Үүнийг бид харгалзаж үздэггүй.
Жишээ нь жин хасах асуудлыг авч үзье.
Жин хасах нь онолын хувьд энгийн.
Та илчлэгийн хэрэглээгээ багасгах эсвэл калори шаталтыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Та жингээ хасахын тулд бага хоол идэх, илүү их дасгал хийхийн аль нэгийг, бүр эсвэл хоёуланг нь хийх хэрэгтэй.
Энэ бол үнэхээр маш энгийн.
Нүүрс ус, өөх тос, биеийн тамирын дасгал зэргийн талаарх бүх асуудлууд нь зөвхөн нарийн ширийн зүйл юм.
Тийм ээ, нарийн ширийн зүйлийг зөв ойлгох нь жингээ хурдан бөгөөд үр дүнтэй хасах боломжийг олгоно.
Эцэст нь давтаад хэлэхэд жин хасах гэдэг бол бага хоол идэх, (эсвэл) илүү их дасгал хийх явдал юм.
Тэгж чадвал та жингээ амжилттай хасаж чадна.
Энгийн хэдий ч жингээ хасах нь хамгийн хэцүү зүйлсийн нэг юм.
Өдөр бүр мянга мянган хүмүүс хоолны дэглэм барьдаг, барьж эхэлдэг боловч хэдэн долоо хоногийн дараа бууж өгдөг.
Бага идэж, илүү их дасгал хийх гэдэг санаа энгийн сонсогдож байгаа ч хэрвээ тийм энгийн байсан бол яагаад үүнийг тууштай хийж чадахгүй байгаа юм бэ?
Учир нь оюун ухаанд байгаа юм. Өөрөөр хэлбэл оюун санаа сул байна гэсэн үг.
Нэг минутад сэтгэл догдолж, хөөрч дараагийн минутад нь хайхрамжгүй, туйлдсан болж байгаа нь энгийн ажлуудыг ч тууштай хийх чадварыг бууруулдаг.
Яагаад арилжааны амжилт энгийн гэвч хүрэхэд хэцүү вэ?
Амжилттай наймаачин болох нь амжилттай жин хасах түүхтэй маш төстэй.
Тэд хоёулаа юм хийхийг шаарддаг.
Тэдгээр нь онолын хувьд энгийн боловч практик дээр хэцүү.
Амжилттай арилжаачид тогтмол шинжилгээ хийж, захиалга хийдэг бөгөөд арилжааныхаа системийг тууштай дагаж мөрддөг.
Энэ үнэхээр энгийн.
Гэсэн хэдий ч ихэнх арилжаачид өөрсдийн арилжааны системтэйгээ зууралдаж чадахгүйгээс болж бүтэлгүйтдэг.
Эцэст нь тэд шуналдаа тулгуурлан худалдан авах захиалга нээх, айдсаасаа болж захиалгаа эрт хаах, хэт их маржин ашиглах, эсвэл алдсаныхаа дараа өшөө авах гэж арилжаа хийх гэх мэт муу зуршилд зам тавьж өгөөд төөрч замаа алддаг.
Энэ нь арилжаачин болж амжилтанд хүрэхийг хүсч буй хүмүүст юу гэсэн үг вэ?
Сургамж бол энгийнийг хялбартай андуурч болохгүй.
Арилжаа хийх энгийн гэвч амархан биш.
Ихэнх арилжаачид энгийн зүйлсийг удаан хугацаанд хийж чаддаггүйгээсээ болоод тэд амжилтанд хүрч чаддаггүй.
Хэрвээ та өөрийнхөө арилжааны системтэйгээ хангалттай удаан зууралдвал ихэнх арилжаачдыг давж гарах болно.
“Арилжаа хийх амархан” гэсэн сэтгэлгээтэй арилжаачид түргэн баяжих сэтгэхүйтэй болдог.
Энэ төрлийн арилжаачин урт хугацаандаа эцэст нь сүйрдэг.
Үүний оронд арилжаа хийх нь тийм ч амар ажил биш гэдгийг ойлгох нь арилжаа хийхэд илүү их суралцах, илүү няхуур хандах, илүү сайн бэлтгэх хүсэл эрмэлзлийг төрүүлэх болно.
Дэлхийн хамгийн баян хүмүүс /2020 оны эхний хагасын байдлаар/
Хэрвээ арилжаа хийх нь энгийн зүйл байсан бол дэлхийн хамгийн баян хүмүүс бүгд арилжаачид байх байсан. Тийм үү?
Энэ нийтлэл танд урам зориг өгнө гэж найдаж байна.
Эх сурвалж: http://www.bigwinforex.com