Ихэнх хүмүүс мөнгөний менежмент, сэтгэлзүй хоёрыг анхаарч авч үздэггүй бөгөөд бүх анхаарал, мөнгө, цаг заваа сайн арилжааны систем олоход, худалдаж авахад, шинжилгээ сайн хийж сурахад зарцуулдаг. Гэвч тэр хайгаад байгаа зүйл нь бүх юмны ердөө л 15 хүрэхгүй хувь нь.
Арилжааны амжилтын мөсөн уул
Арилжааны стратеги гэж юу вэ?
Арилжааны арга барил буюу арилжааны стратеги гэдэг нь маркет буюу зах зээлээс ашиг олоход ашигладаг ерөнхий процесс, арилжааны хэв маягийг хэлдэг.
- News Trading
- Macro Trading
- Carry Trade
- Scalping
- Day Trading
- Swing Trading
- Position Trading
- Trend Trading Or Trend Following
- Range Trading
- Momentum Trading
- Breakout / Breakdown Trading
- Pullback / Retracement Trading
- Reversal Trading
- Contrarian Trading
- Technical Analysis
- Value Investing
- Growth Investing … гэх мэт олон төрлийн арилжааны стратеги байдаг.
Арилжааны систем гэж юу вэ?
Систем гэдэг нь ямар нэгэн зүйлийг хийх үйл ажиллагааны дараалал, багц зарчим, зохион байгуулсан схем эсвэл арга.
Арилжааны систем гэдэг нь арилжаачинд арилжаа нээх болон арилжаанаас гарах шийдвэрийг гаргахад нь туслах дүрмүүдийн цуглуулга юм. Арилжааны систем нь дор хаяж дараах 8 элементийг агуулсан байх ёстой.
- Entry signal
- Exit signal (And Stop Loss Rules)
- Winning percentage
- Risk to reward ratio
- Position sizing parameters
- Frequency of trading opportunities
- Average expected annual return
- Maximum expected drawdown
Өөрөөр хэлбэл арилжааны систем нь арилжааны стратегийг хэрэгжүүлэхэд ашиглагддаг дүрмүүдийн цуглуулга бөгөөд хэрхэн, яаж арилжаанд орж, гарахыг тодорхойлдог.
Арилжааны төлөвлөгөө гэж юу вэ?
Арилжааны төлөвлөгөө нь арилжаачны сонгосон арилжааны стратеги, системд нийцсэн багц дүрмүүд юм. Эдгээр дүрмүүд нь арилжаачны хувийн байдал, хувийн хүлээлт, эрсдэлийн менежмент, арилжааны шинжилгээ, арилжааны систем зэргийг хамардаг бөгөөд тэдгээр дээр үндэслэн хэзээ, хэрхэн, яагаад юу хийх ёстойг, яаж хийхийг тодорхойлдог.
Арилжааны төлөвлөгөө нь арилжаачинг сахилга баттай байлгаж, өөрийнх нь сул талуудаас хамгаалж, тогтвортой ашигтай ажиллагааны боломжуудыг олгодог.