Copy trading ертөнцөд тавтай морил! Энэхүү нийтлэл нь copy trading гэж юу болох, түүний зарчим, ашиг тус, эрсдэл, хэрхэн ажилладаг, copy trading-г хэрхэн санхүүгийн зорилго, хөрөнгө оруулалтын стратегидаа хэрэгсэл болгон ашиглаж болох талаар ойлголт авахад туслах болно.
Copy trading нь мэргэжлийн, туршлагатай, амжилттай арилжаачдын арилжаа, арилжааны шийдвэрийг автоматаар дагах, хуулбарлах боломжийг олгодог social trading стратеги юм. Cоpy trading нь бие даан арилжаа хийх цаг зав, туршлагагүй хүмүүст арилжааны шийдвэрээ өөрөө гаргахын оронд туршлагатай арилжаачид, хөрөнгө оруулагчдын стратеги, арилжааг бодит хугацаанд дагах боломжийг олгодог.
Cоpy trading (social trading, mirror trading, хуулбар арилжаа, арилжааг хуулбарлах) нь санхүүгийн зах зээлд оролцох, форекс хөрөнгө оруулалт хийх дэвшилтэт арга бөгөөд мэргэжлийн арилжаачдын амжилт, ашиг, арилжааны арга барил, платформыг хуулбарлах боломжийг хөрөнгө оруулагчдад олгодог.
Дээрхээс гадна copy trading нь туршлагатай арилжаачдад өөрийнхөө арилжааны арга барилыг бусадтай хуваалцах, өөрийгөө дагах боломжийг олгох, дагагчдынхаа арилжааны ашгаас хувь хүртэж нэмэлт орлого олох боломжийг олгодог.
Тиймээс арилжаачид copy trading платформ дээр амжилттай арилжаачдыг дагах эсвэл өөрийн профайлаа үүсгэж бусад арилжаачдыг дагуулж болно.
Copy trading хэрхэн ажилладаг вэ?
- Арилжаачин сонгох: Copy trading платформ дээр арилжаачдын профайл болон арилжааны гүйцэтгэлийн түүхийг харах боломжтой байдаг ба өөрийн шалгуур үзүүлэлтэд тохирох туршлагатай арилжаачныг сонгоод дагана.
- Автоматаар арилжааг дагах: Арилжаачныг сонгосны дараа өөрийн арилжааны дансанд дээр сонгосон арилжаачныхаа арилжааг автоматаар дагах тохиргоог хийнэ. Tаны дагасан арилжаачин арилжаа нээх, арилжаагаа хаах, өөрчлөх үед таны арилжааны дансан дээр адилхан үйлдэл хийгдэнэ.
Copy trading-н ашиг тус
- Хүртээмжтэй байдал: Copy trading нь эхлэн суралцаж хүмүүст туршлагатай арилжаачдын туршлага дээр тулгуурлан санхүүгийн зах зээлд хялбараар нэвтрэх боломжийг олгодог.
- Төрөлжүүлэх: Copy trading нь өөр өөр стратеги, эрсдэлийн менежменттэй олон арилжаачдыг дагах замаар хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх боломжийг олгодог.
- Цаг хугацаа хэмнэх: Маркетыг байнга хянаж байх шаардлагагүй учраас copy trading нь цаг хугацааг хэмнэх боломжийг олгодог.
Copy trading эрсдэл
- Copy trading нь эрсдэлгүй хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Амжилттай арилжаачныг дагасан ч гэсэн мөнгөө алдах магадлалтай.
- Дагах арилжаачнаа сонгох нь маш чухал. Бүх арилжаачид амжилттай арилжаа хийдэггүй бөгөөд зарим арилжаачид эрсдэлтэй арилжааны стратеги ашигладаг байж болно.
- Арилжааны гүйцэтгэлээ хянаж байх хэрэгтэй бөгөөд шаардлагатай бол тохиргоогоо өөрчлөх хэрэгтэй.
- Хэрвээ та copy trading хийхээр төлөвлөж байгаа бол судалгаа хийх, мөн эрсдэлийг нь ойлгох хэрэгтэй. Мөн нэр хүндтэй copy trading платформыг сонгох хэрэгтэй.
Хэрхэн copy trading хийж эхлэх вэ?
- Платформ сонгох: Нэр хүндтэй copy trading платформ эсвэл copy trading сервисийг үзүүлдэг брокерыг сонгох хэрэгтэй.
- Арилжаачин сонгох: Судалгаа хийгээд өөрийн зорилго, эрсдэлийн менежменттэй тохирох арилжааны стратегитай арилжаачныг сонгох хэрэгтэй.
- Мөнгөний хуваарилалт: Хуулбарлах арилжаанд (Copy trading) хуваарилахыг хүсэж буй мөнгөний хэмжээгээ тодорхойлох хэрэгтэй.
- Эрсдэлийн менежмент: Өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хамгаалахын тулд эрсдэлийн менежментийн стратегиудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Copy Trading платформд бүртгүүлэх
Амжилттай copy trading хийх стратегиуд
- Copy trading багцаа төрөлжүүлэх: Эрсдэлийг бууруулахын тулд хөрөнгө оруулалтаа өөр өөр арилжаачдад тараан хөрөнгө оруулах.
- Тасралтгүй суралцах: Өөрийн дагаж мөрдөж буй арилжаачдын стратегиудыг ойлгох, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэлтэй байх.
- Эрсдэлийн менежмент: Захиалгуудад stop-loss тохируулах, эрсдэлээ болгоомжтой удирдах.
Дүгнээд хэлбэл copy trading нь хувь хүмүүст туршлагатай арилжаачдын ур чадварыг ашиглан Forex зах зээлд оролцох онцгой боломжийг олгодог. Copy trading нь арилжааны үйл явцыг хөнгөвчилдөг бөгөөд эхлэн суралцаж байгаа арилжаачдад илүү туршлагатай арилжаачдыг дагаж арилжааны туршлагаа сайжруулах сайн аргуудын нэг байж болох юм. Copy trading хийхдээ дагах арилжаачдаа сонгохдоо сайтар судлах, хөрөнгө оруулалтынхаа талаар мэдээлэлтэй байх нь чухал юм.