One Click Trading нь хулганын нэг товшилтоор шинэ арилжаа нээх боломжийг олгодог.
Дараах алхмын дагуу “One Click Trading”-ийг идэвхжүүлнэ.
- Чарт дээр хулганын баруун товчийг дарж гарч ирэх цэснээс “One Click Trading”-ийг сонгоно. Эсвэл Alt + T товчны хослолыг дарна.
- One Click Trading цонх чартын зүүн дээд буланд дараах байдлаар харагдана.
Эхний удаа “BUY” эсвэл “SELL” товчин дээр дарвал энэ хэрэгслийг ашиглах үйлчилгээний нөхцөлийг уншиж, зөвшөөрөх шаардлагатай гэсэн цонх гарч ирнэ. Хэрвээ зөвшөөрөхгүй буюу check box-ийг сонгохгүй бол “One Click Trading”-ийг ашиглаж болохгүй.
Нэмэлт:
“One Click Trading”-ийн “BUY” эсвэл “SELL” товчин дээр дарангуут шинэ арилжаа/захиалга нээгдэх ба захиалга тасархай ногоон шугамаар чарт дээр тэмдэглэгдэж харагдана.
BUY оролт хийсэн бол ногоон шугам дээр хулганын заагчаа аваачаад товших (click хийх) ба товшсон чигээрээ доош нь татвал stop loss тохируулагдана, дээш нь татвал take profit (target) тохируулагдана. SELL оролтын хувьд эсрэгээрээ. Stop loss, take profit-ийг metatrader улаан шугамаар тэмдэглэж харуулдаг.
Stop loss-ийн шугамыг хулганын заагчаараа дээш эсвэл доош нь чирч stop loss-ийг өөрчилж болно.
Take profit-ийн шугамыг хулганын заагчаараа дээш эсвэл доош нь чирч take profit-ийг өөрчилж болно.
Terminal цонх (Ctrl + T)-ны Trade таб дээр нээлттэй болон хүлээгдэж буй захиалгууд харагдах ба ард талд нь харагдах чагт (x) дээр дарж нэг товшилтоор нээлтэй захиалгыг хааж, хүлээгдэж буй захиалгыг цуцалж болно.