ФОРЕКС АРИЛЖААНД ОРОЛЦОХ НЬ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БӨГӨӨД ОРУУЛСАН МӨНГӨӨ БҮРЭН АЛДАЖ БОЛЗОШГҮЙ!!!
Форекс арилжаа нь хязгааргүй ашгийн боломжтой үйл ажиллагаа (мэргэжил) юм. Хэдий тийм боловч зөвхөн мэдлэг болон сэтгэл хөдлөлөөр амжилтанд хүрэхгүй, эдгээрээс гадна бусад олон зүйл хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал стресс дор ажиллах чадвартай, эрсдэл гаргах зоригтой байх хэрэгтэй. Форексоор хялбар мөнгө олно гэж бодох хэрэггүй. Тиймэрхүү сурталчилгаанд, тийм баталгаа гаргаж байгаа хүмүүст итгэх хэрэггүй. Учир нь форекс бусад ямар нэгэн арилжааны адилаар шаргуу ажиллах, сахилга баттай байхыг шаарддаг, мөн заримдаа аз таарч болно.
Форексын ертөнцөд орохын өмнө сайн худалдаачин хүний дараах шинж чанаруудыг өөрөөсөө асууж өөрийгөө тодорхойлох хэрэгтэй:
- Хурдан, хурц ухаан
- Стресс дор тайван байх болон ажиллах чадвар
- Эрсдэл гаргах, хүлээх зориг
- Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлого болон хурдан шийдвэр гаргах
Дээрх 4 шинж чанараас хамгийн багадаа 3 нь байвал форексыг оролдож үзэж болно. Учир нь үлдсэнийг нь цаашид сурах болно.
ЭХЛЭХИЙН ТУЛД АГУУ БАЙХ ХЭРЭГГҮЙ
АГУУ БОЛОХЫН ТУЛД ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ.