FOREX гэдэг нь Foreign Exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгний товчлол юм.
Форекс гэж юу вэ? FOREX гэдэг нь Foreign Exchange буюу гадаад валютын арилжаа гэсэн үгний товчлол юм. Forex буюу Foreign Exchange-ийг илүү богиноор FX гэж товчилдог. Форекс нь гадаад валют арилжааны олон улсын зах буюу маркет бөгөөд форексын зах зээл дээр өдөрт 5 их наяд доллар эргэлддэг.
Форекс маркет нь 7 хоногийн ажлын 5 өдөр 24 цагийн турш ажилладаг. Өөрөөр хэлбэл Форекс маркет нь Ням гаригийн 21:00 GMT-ээс Баасан гаригийн 21:00 GMT-ийн хооронд ажилладаг. Форекс маркет бол дэлхий дээрх хамгийн том бөгөөд хамгийн хөдөлгөөнтэй санхүүгийн маркет.
Арилжаанд оролцогчид: Банкууд, Төв банкууд, Хөрөнгө оруулалтын сангууд, Валют арилжаачид, Корпорациуд, Засгийн газрууд, Хувь хүмүүс, …
Форекс арилжаа нь хоёр валютын хооронд хийгддэг. Өөрөөр хэлбэл нэг валютыг нөгөө валютаар худалдаж авдаг, эсвэл зардаг.
Форекс хэрхэн ажилладаг вэ? нийтлэлийг унших.
Хамгийн их арилжаалагддаг 8 валют
Currency Name | Currency Code |
U.S. dollar | USD |
Canadian dollar | CAD |
euro | EUR |
British pound | GBP |
Swiss franc | CHF |
New Zealand dollar | NZD |
Australian dollar | AUD |
Japanese yen | JPY |
Хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг хослолууд
Дээрх зурагт хамгийн нийтлэг бөгөөд хамгийн их арилжаалагддаг хослолуудыг харуулав. Гэвч дэлхийн эдийн засаг болон форексын зах зээл, форекс арилжаанд оролцогчдын тоо өсөх тусам нийтлэг валютууд өргөжиж олон болж байгаа. Доор нийтлэг 18 хослолуудыг харуулав.
| |
USD/CAD | EUR/JPY |
EUR/USD | EUR/CHF |
USD/CHF | EUR/GBP |
GBP/USD | AUD/CAD |
NZD/USD | GBP/CHF |
AUD/USD | GBP/JPY |
USD/JPY | CHF/JPY |
EUR/CAD | AUD/JPY |
EUR/AUD | AUD/NZD |
Нийт арилжааны 28% орчим нь EUR/USD хослол дээр хийгддэг.
LOT, BID, ASK, SPREAD, & PIPS
Валютууд ХОСЛОЛ (PAIRS)-уудаар арилжаалагддаг. Жишээ нь: EUR/USD. Хослолын урд талын валютыг base currency, ард талын валютыг quote currency гэдэг.
Валютууд ХОСЛОЛ (PAIRS)-уудаар арилжаалагддаг. Жишээ нь: EUR/USD. Хослолын урд талын валютыг base currency, ард талын валютыг quote currency гэдэг.
Валютуудыг худалдаж авах болон зарах нэгжийг LOTS (лот/багц) гэдэг.
Стандарт 1 LOT = base currency-ийн 100,000 нэгж.
EUR/USD хослолын хувьд 1 LOT нь 100,000 EUR.
Худалдаж авах (buy) ханшийг BID гэдэг.
Зарах (sell) ханшийг ASK гэдэг.
Бусад ямар нэгэн хөрөнгө оруулалттай адилхнаар валютын хослолууд зарах болон худалдаж авах ханшийн зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, та хямдханаар худалдаж аваад үнэтэй зарахыг эсвэл үнэтэй зараад хямдханаар худалдаж авахыг хүснэ.
ASK (зарах) болон BID (худалдаж авах) ханшийн зөрүүг SPREAD гэдэг.
SPREAD нь PIP (Price Interest Point/Пип)-ээр хэмжигддэг.
Цэгийн ард талын 4дөх оронг PIP гэдэг ба PIP нь ханшийн хамгийн бага нэгж (Дээрх зургийг харна уу).
SPREAD = ASK - BID
1.3001 - 1.3000 = 0.0001 (Spread) эсвэл 1 Pip
Зарим тохиолдолд ханш нь цэгийн ард талд 5 оронтой байдаг. Түүнийг пипинцэр гэдэг.
Жишээ нь: 1.30017 - 1.30002 = 0.00015 (Spread) эсвэл 1.5 Pip
Ихэнх тохиолдолд хамгийн их хөдөлгөөнтэй валютууд spread багатай байдаг.
Spread бол таны үйл ажиллагааны (арилжааны) зардал/шимтгэл гэж ойлгож болно.
Spread бага байвал таны арилжаа бүрээс мөнгө хэмнэгдэнэ.