(Форексын) Брокер гэдэг нь байгууллага, хувь хүн, арилжаачин, хөрөнгө оруулагч зэргийн хийсэн хувьцаа, үнэт цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийн худалдан авах, зарах захиалгыг гүйцэтгэж буюу зуучилж өгөөд гүйцэтгэлийн хөлс авдаг байгууллага, компани, фирм юм.
Бид ямар нэгэн санхүүгийн арилжаанд оролцохдоо брокероор дамжуулж хийдэг. Жишээ нь хувьцааны арилжаа болон форексын арилжаанд оролцоход заавал ямар нэгэн брокерын компанид бүртгүүлсэн байх ёстой. Мөн хувьцаа, үнэ цаас, үд хөдлөх хөрөнгө, алт, мателл, газрын тос, валют гэх мэтийг худалдан авах, зарах захиалга хийхийн тулд тухайн брокерын санал болгож буй арилжааны платформ (терминал) програмыг ашиглах ёстой.
Сайтын энэ хэсгээр форексын брокеруудыг жагсааж танилцуулгыг нь оруулъя гэж бодож байсан юм. Гэвч энэ бодол маань нэг хэсэгтээ байхгүй боллоо. Учир нь дараах 2 асуудал байна.
- Хэдэн зуун магадгүй хэдэн мянган брокеруудыг бүгдийг нь танилцуулах уу, алинаас нь эхэлж танилцуулах вэ?
- Та арилжааны талаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай бол хэрхэн сайн брокер болон платформ сонгохыг мэддэг гэсэн үг.
Харин эсрэгээрээ та эхлэн суралцагч бөгөөд форекс болон арилжааны талаар мэдлэг, мэдээлэл багатай бол хэрхэн платформ болон брокер сонгохоо мэдэхгүй, олон зуун брокеруудын дунд эргэлзэж, төөрөлдөж байж магадгүй юм. Сонголт олон байвал хүн эргэлзэж, тээнэгэлзэж эхэлдэг ба бүр эцэстээ олон сонголтын дунд толгой нь эргэж, залхуу нь хүрч сонгохоос ч залхуурдаг гэсэн үг байдаг. Мөн залхуурч сонгоод бурууг нь сонгох тохиолдол байдаг. Тэгвэл танд сонголт багатай сонголтыг санал болгоё.
Аль брокерыг сонгохоо мэдэхгүй байвал Австралийн №1 бөгөөд дэлхийн хамгийн том True ECN брокер IC Markets-ийг санал болгож байна.
Форексын брокер:
Хувьцааны брокер:
Option brokers:
Challenges:
Cryptocurrency Exchange:
Хэрэгтэй холбоосууд:
Та аль брокерыг ашигладаг вэ? -> Санал өгөх
(Дээрх санал өгөх хэсэг Forex.mn fabebook-ийн группт join хийсэн тохиолдолд харагдана.)