Форекс арилжааны данс нээхээр Trader’s Password, Investor’s Password, Phone Password гэсэн гурван нууц үг өгдөг. Энэ нууц үгүүдийг форекс эхлэн суралцагчид хооронд нь хольж хутгах андуурах тохиолдлууд гардаг.
- Trader’s Password - Арилжааны нууц үг /Гар утас, Таблет, компьютер зэрэг ямар ч төхөөрөмжөөс арилжаа хийхэд энэ нууц үгийг ашигладаг. Хүмүүс ухаалаг утсан дээрх терминал програм руугаа нэвтэрч орохдоо болон тэдгээр төхөөрөмж дээр арилжаа хийхдээ андуурч Phone Password-ийг бичээд байдаг/
- Investor’s Password - Хөрөнгө оруулагчийн нууц үг /Энэ нууц үгийг хөрөнгө оруулагчид ашигладаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаасаа өмнө форекс арилжаачны арилжааны дансны түүхийг харж энэ хүн ямархуу тоглогч вэ гэдгийг нь мэдэж авдаг. Хараад сайн тоглогч буюу арилжаанд хождог хүн байвал хөрөнгө оруулна гэсэн үг. Мөн хөрөнгө оруулсныхаа дараа миний мөнгийг өсгөж байна уу, алдаж байна уу гэдгийг харж болно 🙂/
- Phone Password - Утасны нууц үг буюу утсаар захиалга өгөхөд ашиглагдана.