Интернетээр эсвэл ямар нэг банкаар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк нь Мөнгө угаах (AML - Anti Money Laundaring)-аас сэргийлэхийн тулд шилжүүлэгч/хүлээн авагч этгээдийг яг хэн болохыг нь баталгаажуулсаны дараа үйлчилгээ үзүүлдэг.
Тиймээс форексын брокерт бүртгүүлэхэд identification documents буюу таныг тодорхойлох бичиг баримтуудыг өнгөтөөр сканердаж явуулахыг шаарддаг. Үүнд нь Proof of Identity болон Proof of Address гэсэн хоёр зүйл байдаг. Мөн зарим форексын брокерууд банкны дансаа баталгаажуулахыг шаарддаг. Форексын данс баталгаажуулах нь дараах 2 зорилготой. Үүнд:
- Форексын данснаас мөнгө авах, Форексын дансандаа мөнгө хийх үед таныг гэдгийг баталгаажуулах. Ө.х ямар нэг луйвраас сэргийлэх.
- Мөнгө угаах (AML - Anti Money Laundering)-аас сэргийлэх.
Шилжүүлэгч/хүлээн авагчийг баталгаажуулахдаа дараах 2-3 мэдээллийг сканердаад илгээнэ.
Proof of identity (ID) - Биеийн байцаалт: Дараах бичиг баримтуудыг аль нэгийг ар өвөргүй өнгөтөөр сканердаад явуулахад болно.
- Passport - Гадаад паспорт
- Driver’s License - Жолооны үнэмлэх
- National ID card - Иргэний үнэмлэх
- Government Issued Photo ID - Ямар нэгэн засгийн газраас олгосон таны зурагтай таныг гэж батлах зүйл
Proof of Address - Оршин суугаа хаягийн тодорхойлолт. Үүнийг баталгаажуулахын тулд дараах бичиг баримтуудыг аль нэгийг ар өвөргүй өнгөтөөр скайнердаад явуулахад болно.
- Utility Bill (Phone, Electricity, Gas) - Төлбөрийн баримт (Утас, Тог, Шатахуун) гэх мэт шуудангаар хаягаараа хүлээн авсан билл
- Bank or Credit Card Statement - Банк эсвэл кредит картын хуулга/тодорхойлолт
- Government Issued Tax Document - Татварын баримт
- Birth Certificate - Төрсний гэрчилгээ (оршин суугаа хаягтай)
- Citizen Certificate - Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Бүр эсвэл Proof of Address-ийг баталгаажуулахад ТҮЦ машинаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолтыг баталгаат оруулгын товчоогоор орчуулуулаад (орчуулгын тамга нь албан ёсных гэдгийг илэрхийлдэг.) эх материалыг, орчуулгын хамт илгээхэд зарим брокерууд энэхүү бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг.
Bank account information - Банкны дансны тодорхойлолт.
Ихэнх газрууд эхний хоёрыг нь шаарддаг. Зарим нь гурвууланг нь шаарддаг.
Жич: Бичиг баримтаа сканердахдаа эсвэл сканердсан бичиг баримтаа кроп (crop - тасдах) хийгээд дэмий, кроп хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим сканерын програм автоматаар кроп хийгээд байдаг ба автоматаар кроп хийх тохиргоог нь болиулж байгаад сканердах хэрэгтэй. Хэрэв кроп хийсэн бичиг баримт илгээвэл засварласан (edit хийсэн) бичиг баримт байна, хууран мэхлэх гэж байна ойлгоно.