TradingView бол техник шинжилгээний платформтой, арилжаачид зориулсан вэб үйлчилгээ (web service) болон нийгмийн сүлжээ (social network) юм. Энэ сайт нь 2011 оны 9 сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. TradingView нь гишүүнчлэлийн буюу үйлчилгээний төлбөртэй. Мөн хязгаарлагдмал үнэгүй хувилбартай.
TradingView-ийг хөгжүүлэгч компани нь 2013 оны 5 сард Чикагогийн Techstars accelerator (хурдасгуур)-т оролцож хамтрагчаараа Microsoft болон Chicago Mercantile Exchange-ийг зарласан. 2015 оны 7 сард iTech capital болон бусад хөрөнгө оруулагчдаас 3.6 сая долларын хөрөнгө оруулалт авсан.
TradingView нь хөрөнгө оруулагч болон арилжаачин хувь хүнд чиглэсэн. 2016 оны 6 сарын 2-ны байдлаар 175 гаруй орны 500,000 орчим хэрэглэгчтэй бөгөөд 20 гаруй хэлээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нээгдсэн цагаас хойш хэрэглэгчид 500,000 илүү арилжааны санаа (trading ideas)-г нийтэлсэн.
Үндсэн чадавх/боломжууд нь үнэт цаас, фьючерс, форексын арилжаа. Түүнчлэн TradingView нь Pine script гэдэг өөрийн скрипт хэлтэй. Мөн скрипт засварлагч (editor)-тай. Энэ скрипт нь хэрэглэгчид техник индикаторууд, арилжааны цонхон дээрх туршлагын талаарх мэдрэмж, харагдах байдлыг өөрчлөн харуулах болон бусад боломжуудыг олгодог.
Зарим хүмүүс TradingView-ийг анх сонсож байгаа бол сайн ойлгохгүй байж магадгүй. Жишиж хэлэхэд энэ бол MetaTrader-ээс илүү олон давуу тал, боломжуудтай вэбд суурилсан техник арилжааны платформ гэсэн үг. Сүүлийн үед арилжаачид MetaTrader биш TradinView-ийг л ашигладаг болсон.
Never Trade Alone Again гэсэн TradingView-ийн гоё уриа байдаг.
TradingView-д бүртгүүлэх
TradingView дээр forex.mn (forexmn)-ийг follow хийгээрэй.