Step 1: Center Line
Action Reaction Method 1 болон 2-ын хоорондох ялгаа нь энэ 2 аргад ашиглах Action Line-уудын тоо болон Reaction Line-ын байршлыг тооцоолох юм. Action Line болон Reaction Line-уудыг дараагийн 2 хэсэгт хэлэлцэнэ. Энэ хэсэгт Center Line-ыг хэлэлцэнэ. Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлэх эхний алхам бол Center Line-ыг сонгох юм. Action Reaction Method 1 болон 2-ын Center Line-ыг сонгох дүрэм адилхан Center Line нь Median Line, trendline эсвэл Multi-Pivot Line байж болно. Center Line нь Pitchfork-ийн upper болон lower parallel line-ын аль нэг эсвэл Warning Line байж болохгүй. Жишээгээр доор Walgreen-ийн хувьцааны чартыг ашиглав, symbol WAG. Энэ чарт дээр орой болон ёроолыг холбосон энгийн trendline татсан. Энэ trendline нь дараагийн 3 хэсэг (хуудас) дээр Action Reaction Method 2-ыг тайлбарлахад Center line-аар ашиглагдана.
Step 2: Action Line
Action Reaction Method 2 нь зөвхөн ганц Action Line ашигладаг ба энэ нь бүх Reaction Line-уудын байршлыг тооцоолоход ашиглагддаг. Action Line нь Center Line-ын зүүн талд зурагдах ёстой бөгөөд Center Line-тай адилхан налууг ашиглах ёстой. Action Line нь өмнөх swing top эсвэл bottom дээр байрших ёстой. Action Line болон Center Line-ын хоорондох зай нь түүхэн (мөчлөгийн) циклийн хэмжээ болох бөгөөд энэ нь цаашид Reaction Line-уудыг зурахад ашиглагддаг. Доор Walgreen-ийн чартыг нэг Action Line-тайгаар харуулав. Нэг Action Line нь swing top дээр байршиж байна.
Step 3: Reaction Lines
Action Reaction Method 2-ыг ашиглахад зөвхөн ганц Action Line байх бөгөөд энэ нь бүх Reaction Line-уудын байршлыг тооцоолоход ашиглагддаг. Action Line-аас Center Line хүрэх зай нь бүх Reaction Line-уудын байршлыг тодорхойлоход ашиглагддаг. Reaction Line 1 нь Center Line-аас Action Line хүрэх зайтай тэнцүү зайтайгаар зурагдана. Reaction Line 2 нь Center Line-аас Action Line хүрэх зайнаас 2 дахин хол зайтайгаар зурагдана. Reaction Line 3 нь Center Line-аас Action Line хүрэх зайнаас 3 дахин хол зайтайгаар зурагдана. Action Line болон Center Line-ын хоорондох зай нь Reaction Line бүрийн хоорондох зай байна. Доорх чарт дээрх Action Line болон Center Line-ын хоорондох зай нь Reaction Line 1 болон Reaction Line 2, эсвэл Reaction Line 2 болон Reaction Line 3, эсвэл Reaction Line 1 and the Center Line-ын хоорондох зайтай тэнцүү. Action Reaction Method-ын энэ хувилбарыг ашиглахад цаашид (ирээдүйд) хязгааргүй тооны Reaction Line-уудыг зурж болох бүгд ижилхэн хоорондын зайтай байна.
Доорх чарт нь өмнөх хэсгийн (хуудасны) чартын үргэлжлэл. Энэ жишээнд, ханшийн лаанууд чартын төгсгөл хүртэл дүүрсэн. Action Reaction Method 2 нь зах зээлийн ханш Reaction Line-уудад хүрэх дээр анхаарал хандуулдаг. Ханш Reaction Line 1 дөнгөж хүрэхийн өмнө A цэг дээр орой үүсгэсэн ба дараа нь унасан. Ханш хөндлөн хөдөлгөөн (sideways) хийж байгаад B цэг дээр Reaction Line 2-т хүрэх үедээ орой үүсгэсэн ба дараа нь унасан. Эцэст нь C цэг буюу Reaction Line 3 дээр ханш ирж орой үүсгээд, унасан. Энд, Action Line 1 болон Center Line-ын хоорондох зай нь цаашдын цикл хөдөлгөөнийг үнэлэх сайн хэмжүүр болж байгааг батлан харуулж байна.
Жишээ
Доорх чарт дээр Teradyne-ийн урт хугацааны өдрийн чартыг харуулав, symbol TER. Энэ чарт дээр Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлсэн. Энэ чартын зүүн талд, ёроол болон оройг (low to high) trendline-ыг Center Line-аар сонгож авсан. Энэ аргад зөвхөн ганцхан Action Line хэрэглэгддэг. Action Line нь чартын зүүн захад байрласан бөгөөд A цэг буюу swing top (орой) дээр байрласан. Action Line-ыг “AL”-ээр тэмдэглэв. Action Line болон Center Line-ын хоорондох зайг ашиглаж 3 Reaction Line-ыг зурав. Reaction Line-ууд хоорондоо адилхан зайтай. Ханш Reaction Line 1 (RL1)-д хүрэх үед B цэг дээр ёроол, C цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 2 (RL2)-д хүрэх үед D цэг дээр ёроол үүсгэсэн. Ханш RL3 руу хөндлөн хөдөлгөөн (sideways) хийж байгаад E цэг дээр жижиг ёроол хийгээд, огцом дээш хөдөлсөн. Ханш F цэг дээр RL3-д дахин хүрэх үед өсөлт (up swing) дууссан.
Доорх чарт дээр lnfospace.com-ийг харуулав, symbol INSP. Энэ чарт дээр Action Reaction Method 2-ыг хэрэгжүүлнэ. Чартын зүүн хэсэгт Center Line орших ба ёроол болон оройг холбосон тренд шугам (low to high trendline). Энэ аргад зөвхөн ганц Action Line хэрэглэгддэг. Action Line-ыг “AL”-ээр тэмдэглэсэн ба A цэг буюу чартын зүүн захад swing top (орой) дээр байрласан (зурагдсан). Action Line болон Center Line-ын хоорондын зайг ашиглаж 4 Reaction Line-ыг энэ чарт дээр зурсан. Бүх Reaction Line-уудын хоорондын зай адилхан. Ханш Reaction Line 1 (RL1)-д хүрэх үед B цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 2 (RL2)-д хүрэх үед C цэг дээр орой үүсгэсэн. Ханш Reaction Line 4 (RL4)-д хүрсний дараа D цэг дээр ёроол үүсгэсэн.
Дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Алан Эндрюсийн өөрийнх нь бичсэн “The Action Reaction Course” /The Median Line Method/, “The Best Trendline Methods of Alan Andrews and Five New Trendline Techniques” by Patrick Mikula зэрэг номуудыг уншаарай.
Бусад Action Reaction Method-ыг унших