Форексын брокер бүрийн форекс (forex) арилжааны демо (demo) болон бодит/жинхэнэ (live) данс нээх алхмын тоо, дараалал, заавар нь өөр өөр байдаг.
IC Martkets брокерт бүртгүүлэх, арилжааны данс нээх бусад брокертой харьцуулахад харьцангуй хялбар бөгөөд тавхан алхамтай.
IC Markets брокерын тухай нийтлэлийг унших.
Тиймээс жишээ болгон IC Markets брокер дээр форекс арилжааны данс нээх алхам (заавар)-ыг оруулж байна.
Форекс арилжааны демо данс нээх заавар
Форекс арилжааны данс нээж бодит арилжаа хийхийн тулд дараах 5 энгийн алхмыг гүйцэтгэх хэрэгтэй.
- Your Personal Details: Энэ хэсэгт энгийн мэдээлэл буюу өөрийнхөө тухай ерөнхий мэдээлэл (Овог, нэр, эмэйл, амьдардаг улс, утасны дугаар)-ээ оруулаад “Next” товчийг дарахад баталгаажуулах холбоос (verification link)-ийг эмэйл хаяг руу илгээх ба холбоос дээр дарж эмэйл хаягаа баталгаажуулна. Ойролцоогоор 2 минутын хугацаа орно. /Брокерт (форекст) бүртгүүлэхдээ өөрийнхөө мэдээллийг яг үнэн зөвөөр нь буюу иргэний үнэмлэх (гадаад паспорт, жолооны үнэмлэх) дээр байгаа овог, нэр, төрсөн он сар өдөр, ID (регистр, паспортын) дугаараа бичих хэрэгтэй. Богино нэр, хоч (nickname) ашиглах дэмий. Учир нь форекс гэдэг нь санхүү, мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа. Бид банктай холбоотой үйл ажиллагаан дээр өөрийн албан ёсны мэдээллээ ашигладаг биз дээ. Форексыг үүнтэй яг адилхан гэж ойлгож болно./
- Tell us more about yourself: Энэ хэсэгт өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. Өөрөөр хэлбэл төрсөн он, сар өдөр, оршин суугаа хаягийн мэдээллийг оруулна.
- Trading Account Configuration: Арилжааны данс нээх хэсэг. Арилжааны данс нээх мэдээлэл (тохиргоо)-ээ оруулна. Жишээ мэдээлэл: Account type: True ECN, Trading Platform: MetaTrader 4, Account currency: USD, Leverage: 200:1
- Declaration: Бүртгэлээ баталгаажуулах хэсэг. Your Personal Details болон Tell us more about yourself хэсгүүд дээр оруулсан мэдээллүүдээ нотлох бичиг баримтуудыг сканердаад илгээх буюу upload хийнэ. Энэ нийтлэлийн доор “Бүртгэл баталгаажуулах зөвлөгөө” хэсэг дээр дэлгэрэнгүй зөвлөгөө оруулсан байгаа.
- Fund account & Start Trading: Дансаа цэнэглэх хэсэг. Шимтгэлгүй болон бага шимтгэлтэй болон олон төрлийн аргуудаас сонгон арилжааныхаа данс руу мөнгө хийх буюу deposit хийнэ. Депозит хийсэн бол арилжааны платформоо татаж аваад арилжаа хийхэд бэлэн боллоо гэсэн үг.
Бүртгүүлэх
Мөнгө хийх (deposit), мөнгө татах (withdrawal), платформ суулгах, платформ руу нэвтрэх зэрэгт дараах нийтлэлүүд хэрэг болж магадгүй, уншаарай.
Бүртгэл баталгаажуулах зөвлөгөө:
- Proof of identity (ID) - National ID card (иргэний үнэмлэх), Driving license (жолооны үнэмлэх), Passport (гадаад паспорт) гэх мэт зурагтай бичиг баримтын аль нэгийг ар, өвөргүй сканердаад явуулна.
- Proof of Address - Оршин суугаа хаягийн тодорхойлолт. Үүнийг баталгаажуулахын тулд Bank bill, Utility bill гэх мэт шуудангаар хаягаараа хүлээн авсан биллийг сканердаад явуулахыг шаарддаг. Монголд байгаа хүмүүсийн хувьд ТҮЦ машинаас гардаг оршин суугаа хаягийн тодорхойлолтыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулж, баталгаат орчуулгын тамга даруулаад орчуулгыг, эх (ориг) материалын хамт сканердаад явуулна.
Proof of Address-ийг баталгаажуулах нийтлэлийг унших.
Жич: Бичиг баримтаа сканердахдаа эсвэл сканердсан бичиг баримтаа кроп (crop - тасдах) хийгээд дэмий, кроп хийхгүй байхыг зөвлөж байна. Зарим сканерын програм автоматаар кроп хийгээд байдаг ба автоматаар кроп хийх тохиргоог нь болиулж байгаад сканердах хэрэгтэй. Бичиг баримтаа сканердахдаа 300dpi-аас дээш нягтралтайгаар сканердаарай.
Бүртгүүлэх