Форекс нь худалдан авах эсвэл зарах валютын нэгжийн тоог lots (лот буюу багц) гэдэг тусгай хэмжих нэгжээр хэмждэг. Лотыг зарим платформууд дээр lot, size, volume, unit гэж тэмдэглэсэн байдаг.
Стандарт лотын хэмжээ нь суурь валютын 100,000 нэгж байдаг. Суурь валютын 10,000 нэгжийг мини лот (mini), 1,000 нэгжийг микро лот (micro), 100 нэгжийг нано лот (nano) гэж тус тус нэрлэдэг.
LOT | NUMBER OF UNITS |
Standard | 100,000 |
Mini | 10,000 |
Micro | 1,000 |
Nano | 100 |
Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой өөр нэг хэмжих нэгж бол pips (пип) юм. Валютын ханшийг илэрхийлсэн тоон утгын хамгийн бага нэгжийг пип гэдэг.
Лот болон пипийн хамаарал
Ханш 1 пип хөдлөхөд хэдэн долларын ашиг эсвэл алдагдалтай байхыг жишээгээр тооцож харуулъя. Өөрөөр хэлбэл 1 пипийн үнийг хэрхэн тооцохыг харуулъя. Арилжаа нээхдээ стандарт 1 лот хэмжээ (100,000 нэгж)-тэйгээр нээж байгаа гэж бодъё.
- USD/JPY-ийн ханш 119.80 бол: (.01 / 119.80) x 100,000 = $8.34 (1 пипийн үнэ)
- USD/CHF-ийн ханш 1.4555 бол: (.0001 / 1.4555) x 100,000 = $6.87 (1 пипийн үнэ)
Суурь валют нь USD биш бол 1 пипийн үнийг тооцох томьёо жаахан өөр байдаг.
- EUR/USD-ийн ханш 1.1930 бол: (.0001 / 1.1930) X 100,000 = 8.38 × 1.1930 = $9.99734 (1 пипийн үнэ) ойролцоогоор $10 гэсэн үг.
- GBP/USD-ийн ханш 1.8040 бол: (.0001 / 1.8040) x 100,000 = 5.54 × 1.8040 = 9.99416 (1 пипийн үнэ) ойролцоогоор $10 гэсэн үг.
Зарим брокерууд лотын хэмжээтэй харьцуулсан пипийн үнийг тооцоолох өөр томьёо, арга хэрэгсэлтэй байж болно. Гэвч пипийн утгыг ямар аргаар тооцох нь чухал биш. Ихэнх брокеруудын вэб сайт дээр 1 пипийн үнийг харуулсан байдаг. Эсвэл тооцоолох хэрэгсэл байдаг.
Хослол бүрийн 1 пипийн үнэ өөр өөр байдаг.