Margin call нь арилжаачны дансны мөнгө зах зээл дээр нээлттэй байгаа арилжаануудыг тогтвортой байлгахад хангалтгүй болсон үед гарч ирэх анхааруулга мессеж юм.
Хэрвээ ханш арилжаачны захиалгын эсрэг хөдөлж арилжаачны Equity (нээлттэй байгаа арилжааны ашиг/алдагдлын баланс) нь тодорхой маржины түвшнөөс доош орвол нээлттэй арилжаануудыг дэмжих мөнгө шаардлагатай ба байхгүй бол арилжаачны бүх нээлттэй арилжаанууд эсвэл зарим нь автоматаар хаагдах болно.
Тиймээс сөрөг equity бий болохоос урьдчилан сэргийлж арилжааны дансандаа хангалттай мөнгөтэй байх хэрэгтэй.
Эсвэл цөөн арилжаа нээх хэрэгтэй.
Арилжаа бүр stop loss-той байх хэрэгтэй.
Мөн таны арилжааны дансанд байгаа мөнгө бүхлээрээ эрсдэлд орсон, бүгдийг алдах боломжтой гэдгийг үргэлж санаж, анхаарах хэрэгтэй.
Форекс арилжааг эхлэн суралцагчдын мөнгийг хэмнэх 5 зөвлөгөө нийтлэлийг унших.
Платформууд ихэвчлэн дараах байдлаар margin call-ийг тооцоолдог:
- MetaTrader 4: Equity / Margin = < 20%
- cTrader: Equity / Margin = < 50%
Маржины тухай Маржин (margin) гэж юу вэ? нийтлэлийг уншина уу.
Margin Call-ийг цааш нь жишээгээр илүү дэлгэрэнгүй тайлбаръя
Таныг тэтгэвэрт гарсан туршлагатай Британийн ахмад дайчин бөгөөд одоо цагаа валютын арилжаанд зарцуулдаг гэж үзье. Та мини данс нээсэн бөгөөд $10,000 депозит хийсэн.
Та хамгийн эхлээд нэвтэрч ороход “Account Information” цонхны “Equity” багананд $10,000 харагдана.
Usable Margin
“Used Margin” нь $0.00, “Usable Margin” нь $10,000 гэж доорх зураг шиг харагдана.
Usable Margin нь “Equity”-ээс хасах нь Used Margin-тэй үргэлж тэнцүү байна.
Usable Margin = Equity – Used Margin
Equity нь БАЛАНС БИШ бөгөөд Usable Margin-ийг тодорхойлоход ашиглагддаг. Мөн Equity нь хэзээ Margin Call хүрэхийг тодорхойлно.
Equity нь Used Margin-аас эрс их байх тусам Margin Call болохгүй.
( Equity > Used Margin ) = NO MARGIN CALL
Equity нь Used Margin-тэй тэнцүү эсвэл бага болбол удахгүй Margin Call болно.
( Equity =< Used Margin ) = MARGIN CALL, демо арилжаа руу буцна!
Таны шаардлагатай маржинийг 1% гэж үзье. Та EUR/USD-ийн 1 лотыг худалдаж авсан гэвэл:
Одоо таны Equity $10,000. Used Margin нь $100 болох бөгөөд учир нь мини дансны шаардлагатай маржин нь 1 лот тутамд $100 байдаг. Usable Margin нь $9,900 болно.
Хэрвээ та EUR/USD-ийн 1 лотоо худалдаж авсан ханшин дээрээ буцаагаад зарсан бол таны Used Margin буцаад $0.00 болох бөгөөд Usable Margin буцаад $10,000 болно. Мөн Equity $10,000 болно.
Гэвч 1 лотоо хаахын оронд (тэтгэвэрт гарсан ахмад дайчны адреналин ялгарч) өөртөө маш итгэлтэйгээр нэмээд EUR/USD-ийн 79 лотыг худалдаж авсан бөгөөд нийт EUR/USD-ийн 80 лоттой болсон гэж үзье. Учир нь өснө гэж үзсэн.
Одоо ч гэсэн таны Equity адилхан байна. Гэвч таны Used Margin нь $8,000 (80 lots at $100 margin per lot) бөгөөд Usable Margin нь $2,000 гэж доорх зураг шиг харагдана:
Энэ галзуу, эрсдэлтэй арилжаан дээр хэрвээ EUR/USD өсвөл та маш том ашиг хийнэ. Гэвч энэ жишээ үлгэрт гардаг шиг сайхнаар төгсөхгүй.
Тэгвэл бүгдээрээ EUR/USD унах үед тохиолдох Margin Call-ийн аймшигт зураглалыг харцгаая.
Танд одоогоор 80 лот байгаа ба EUR/USD унаж эхэлсэн. Таны Equity ханштай хамт унах болно.
Таны Used Margin $8,000 хэвээр байх болно.
Нэг л удаа таны equity $8,000-оос доош Margin Call болох болно. Margin Call болно гэдэг нь таны 80 лотын арилжаа бүгд эсвэл зарим хэсэг нь зах зээлийн одоогийн ханшаар шууд хаагдахыг хэлнэ.
Та 80 лотыг бүгдийг нь нэг ижил ханшаар худалдаж авсан гэж үзье. Тэгвэл ханш таны эсрэг 25 пип хөдлөхөд л Margin Call болно.
25-хан ПИП!
25 пип аль зэрэг үнэтэй вэ?
Мини лотын 1 пип бүр нь $1-ийн үнэ цэнэтэй.
$1/pip * 80 lots = $80/pip
Хэрвээ EUR/USD 1 пипээр өсвөл таны equity $80-оор өснө.
Хэрвээ EUR/USD 1 пипээр унавал таны equity $80-оор багасна.
$2,000-ийн Usable Margin хуваан нь $80/pip = 25 пип
EUR/USD-ийн 80 лотыг $1.2000 дээр худалдаж авсан гэж бодъё. Тэгвэл EUR/USD унаад $1.1975 хүрэхэд (25 пипээр унахад) таны данс дараах зураг шиг харагдана.
Usable Margin нь $0.00 болсон харагдаж байгаа бөгөөд MARGIN CALL болох болно.
Мэдээж хэрэг та олон туршлагатай ахмад дайчин учраас үүнээс илүү том асуудлуудтай тулгарч байсан. Тиймээс таны цус хүйтэн, зүрхний цохилт 55 bpm (beats per minute) хэвээрээ байна 🙂
Margin call болсны дараа таны данс дараах байдлаар харагдана:
EUR/USD 25 пип хөдөлбөл эсвэл .22% /((1.2000 – 1.1975) / 1.2000) * 100%/-иас доош орвол та $2000 АЛДАНА!
Таны арилжааны дансны 20% салхинд хийснэ! (($2,000 loss / $10,000 balance)) * 100%
Бодит байдал дээр эдийн засгийн мэдээ зарлагдахад EUR/USD ханш хэдхэн секундийн дотор 25 пипээр хөдлөх нь хэвийн зүйл бөгөөд нэг өдрийн дотор үүнээс ч их хөдлөх нь тодорхой.
Өө SPREAD-ийн нөлөөллийг бараг мартсан байна …
Spread хэрхэн нөлөөлдөг тухай энгийн жишээ авч үзье.
EUR/USD-ийн spread-ийг 3 пип байсан гэж бодъё. Тэгвэл EUR/USD 25 пип биш 22 пип хөдлөхөд margin call болно.
5 секундэд $2,000 алдаж байна гээд төсөөлдөө?!
Энэ бол маржины ажиллагаа болон хөшүүргийг хэрхэн ашиглахыг мэдэхгүй үед тохиолдох зүйл.