Суурь шинжилгээ (Fundamental analysis) гэдэг нь нийт эдийн засаг, санхүү, улс төрийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлсийг судалж, тэдгээрийн тоо хэмжээ, үзүүлэлтийг тодорхойлж санхүүгийн хэрэгсэл (валют, хувьцаа, бонд, … гэх мэтийн үнэ, ханш)-д хэрхэн нөлөөлөхийг таамаглах юм.
Улс орны макро эдийн засаг болон эдийн засгийн эдгээр элементүүд нь санхүүгийн зах зээл дэх ирээдүйн хөдөлгөөнийг тодорхойлоход арилжаачдад тусалдаг.
Эдийн засагчид, санхүүчид эдийн засаг, санхүү ямар нэгэн төлөвлөгөө, стратеги зохиохдоо, арилжаачид арилжаа хийхдээ судалгаа, шинжилгээн дээр суурилдаг.
Эдийн засаг (форекс)-ийн шинжилгээ хийх хоёр төрөл байдаг.
Форекс арилжаачдын зарим нь зөвхөн суурь шинжилгээн дээр, зарим нь зөвхөн техник шинжилгээн дээр тулгуурлаж, шинжилгээ хийн, ханшийн таамаглал гаргаж, арилжаа хийдэг.
Мөн зарим нь суурь шинжилгээ болон техник шинжилгээг хослуулж арилжаа хийдэг. Хэдий тийм боловч энэ нь сайн, тэр нь муу гэсэн зүйл байхгүй. Ихэнх магадгүй бүх зүйл хувь хүнээс хамаарна.
Өдөр бүр эдийн засаг болон улс төрийн олон мэдэгдэл, мэдээлэл гарч байдаг бөгөөд тэдгээр нь зах зээлд түүний дотор форексын зах зээлд шууд нөлөөлдөг.
Тиймээс арилжаачид энэ мэдээллийг хэрхэн хөрвүүлж ойлгох, мөн мэдлэг, туршлага рүү хөрвүүлж амжилттай арилжаа хийх нь чухал юм.
Суурь шинжилгээний Гол үзүүлэлтүүд
Улс орнуудын Эдийн засгийн Бодлого
Эдийн засгийн бодлого нь тухайн улсын худалдаа, төсөв, валютын хуваарилалтыг хэрхэн хийхийг зохицуулдаг.
Тийм учраас парламентууд дээрх төсвийн хэлэлцүүлэг нь дэлхийн өнцөг булан бүр дэх улсуудын валют руу хөрөнгө оруулах сонирхолтой хувь хүмүүст чухал байдаг.
Хэрвээ төсөв нь тэнцвэртэй, эерэг, худалдаа эрхлэхийг дэмжиж байгаа, эдийн засгийн байдал нь сайжирсан бол тухайн улсын валютын ханш өсдөг.
Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар баялгийг тараах болон төсөвт тусгагдсан эдийн засгийн бодлогууд хангалттай биш бол валютын ханш унадаг.
Ашиг болон Алдагдал
Форексын зах зээл дээрх хүчтэй валютуудтай улсууд нь маш бага алдагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр улс нь худалдааны сайн байр суурьтай мөн бусад улсуудад зээл олгодог гэсэн үг.
Худалдааны Хандлага болон Түвшин
Хэрвээ тухайн улс нь худалдааны маш идэвхтэй бол валютынх нь эргэлт сайн бөгөөд валют нь маш эрэлт хэрэгцээтэй байдаг.
Тиймээс тухайн валюттай холбоотой бүх валютын хослолд нөлөөлдөг.
Мөн түүнчлэн худалдааны өндөр хэмжээ нь зах зээлийн өрсөлдөх чадварыг илэрхийлдэг бөгөөд зөвхөн валютын хувьд биш бараа таваар, түүхий эд болон хувьцааны хувьд ч мөн адил.
Худалдааны чиг хандлагуудад нөлөөлж буй эдийн засгийн үйл явдлууд нь дэлхийн худалдааны эрэлт болон нийлүүлэлтэд нөлөөлдөг.
Инфляци
Инфляци нь мөнгөний ханшийг сулруулдаг. Инфляцийн асуудал улс орон бүрт байдаг ба инфляцийн түвшин их биш байх ёстой.
Trend Line гэж юу вэ?
Technical Indicator буюу Техник индикатор гэж юу вэ?