Android үйлдлийн системтэй төхөөрөмж (ухаалаг гар утас, таблет) дээр MetaTrader 4 болон MetaTrader 5 платформыг суулгах адилхан. Тиймээс Android үйлдлийн систем дээр MetaTrader 4 арилжааны платформ (терминал) програмыг алхам алхмаар (step by step) суулгаж байгаа зааврыг оруулж байна.
MetaTrader 4, MetaTrader 5, cTrader, TradingView бол хамгийн өргөн ашиглагддаг форекс арилжааны платформ юм. Эдгээрээс гадна зарим компани, брокерууд өөрийнхөө хөгжүүлсэн арилжааны платформыг санал болгодог.
Арилжааны данс нээхдээ платформ дээр нь MetaTrader 4-ийг сонговол зүгээр гэж зөвлөж байна. Учир нь одоогоор ихэнх арилжаачид MetaTrader 4 платформыг ашиглаж байна. Мөн ихэнх брокерууд MetaTrader 4-ийг ашиглахыг санал болгож байна.
Брокер, платформын талаар ойлголт авахыг хүсвэл “Форексын брокер гэж юу вэ?”, “Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ” нийтлэлүүдийг уншина уу.
Ямар брокер сонгохоо мэдэхгүй, ямар нэгэн брокерт бүртгүүлээгүй бол үйлчилгээний нөхцөл нь уян хатан, ашиглахад хялбар, spread, commission буюу шимтгэл маш багатай Австралийн №1 бөгөөд Дэлхийн хамгийн том True ECN брокер “IC Markets” брокерыг сонгохыг санал болгож байна.
MetaTrader 4 платформыг Android үйлдлийн систем дээр суулгах заавар
Алхам 1. Google Play Store дээрээс MetaTrader 4 App-ийг хайж олох.
1.1. Шууд дараах зураг дээр дарвал Google Play Store дээрх MetaTrader 4 App дээр очно.
1.2. Эсвэл гар утасныхаа Google Play Store-оос “MetaTrader 4” гэж хайгаад суулгаж болно.
1.2.1. Дэлгэц дээрх Play Store icon (дүрс) дээр дарж Play Store App руу орно.
1.2.2. Play Store App руу орсон байдал.
1.2.3. Хайх хэсэг дээр “MetaTrader 4” гэж бичээд хайхад хамгийн эхэнд MetaTrader 4 App гарч ирэх ба сонгоод орно.
1.3. Хэрэв Google Play Store-оос суулгах боломжгүй бол MetaTrader 4 APK файлыг татаж аваад суулгаж болно.
Алхам 2. MetaTrader 4 App-ийг суулгах.
2.1. “INSTALL” товч дээр дарж MetaTrader 4 App-ийг суулгана.
2.2. MetaTrader 4 App сууж байгаа байдал.
2.3. MetaTrader 4 App сууж дууссан бол дараах байдалтай харагдах ба “OPEN” товч дээр дарж MetaTrader 4 App-ийг нээнэ (ажиллуулна).
Эсвэл дэлгэц дээрх MetaTrader 4 icon (дүрс) дээр дарж MetaTrader 4 App-ийг нээнэ (ажиллуулна).
Алхам 3. MetaTrader 4 App-ийг нээж ажиллуулах.
3.1. MetaTrader 4 App-ийг суулгачхаад анх нээхэд автоматаар демо данс нээгдэнэ.
3.2. Демо данс автоматаар нээгдэж байгаа байдал.
3.3. Watch list буюу Харах хэсэгт байгаа валютын хослолууд.
3.4. Арилжааны данс удирдах хэсэг.
3.5. 5 сая доллартой демо данс нээгдсэн байдал.
Алхам 4. За ингээд MetaTrader 4 платформ сууж дууслаа. MetaTrader платформтой арилжааны дансаа холбоод арилжаа хийж эхлэх үлдлээ.
Холбоотой нийтлэлүүд