Хөрөнгө оруулалт гэж ашиг, орлого олох эсвэл үнийн өсөлтийг бий болгох зорилгоор олж авсан хөрөнгө эсвэл эд зүйлс юм.
Эдийн засгийн утгаараа хөрөнгө оруулалт гэдэг нь өнөөдөр хэрэглэгдэхгүй ч ирээдүйд баялгийг бий болгоход ашиглагдах бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагаа юм.
Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйд ашиг олох боломжийг бий болгох эсвэл дараа ашиг олохын тулд өндөр ханшаар зарах зорилгоор худалдаж авсан мөнгөн хөрөнгө юм.
Анхаарах зүйл: Хөрөнгө оруулалтад буюу ирээдүйд илүү их ашиг олно гэсэн итгэл үнэмшилд өнөөдрийн хөрөнгө оруулалтаас илүү өнөөдрийн зарим хөрөнгө буюу цаг хугацаа, мөнгө, хичээл зүтгэл гэх мэт зүйлийн зарцуулалт маш чухал.
Хөрөнгө оруулалтын талаарх ойлголтууд
Хөрөнгө оруулалтын талаарх ойлголтууд
Хөрөнгө оруулалт хийх гэдэг нь цаг хугацааны явцад үнэ цэнэ, орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор төсөл эхлүүлэх эсвэл өргөжүүлэхэд; өмч эсвэл ирээдүйн ашгийн хувь худалдаж авахад мөнгө оруулж байгаа гэсэн үг бөгөөд худалдаж авсны дараа энэхүү мөнгө нь ажиллаж эхэлнэ.
Хөрөнгө оруулалт гэдэг нэр томьёонд ирээдүйд ашгийг бий болгоход ашиглагдах ямар ч механизмыг хамааруулж ойлгож болно.
Санхүүгийн хувьд хөрөнгө оруулалт гэсэн нэр томьёо нь бонд, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болон бусад хэд хэдэн зүйлсийг хамааруулдаг.
Үүнээс гадна бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглагдах баригдсан барилга болон бусад байгууламжийг хөрөнгө оруулалт гэж үздэг.
Мөн түүнчлэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардагдах бусад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт гэж үздэг.
Бас ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх итгэл найдвараар үйл ажиллагаа явуулах (арга хэмжээ)-ыг хөрөнгө оруулалт гэж ойлгож болно.
Жишээлбэл нэмэлт боловсрол эзэмшихийн зорилго нь ихэвчлэн эцэстээ илүү их орлогыг бий болгоно гэсэн итгэл найдвартайгаар мэдлэг болон ур чадвараа сайжруулах юм.
Хөрөнгө оруулалт нь ирээдүйн өсөлт болон орлогод чиглэсэн учраас богино хугацааны уналт эсвэл сайн үр дүн үзүүлэхгүй байх гэх мэт эрсдэлүүд хөрөнгө оруулалтад байдаг.
Тухайлбал компанид оруулсан хөрөнгө оруулалт компаний дампуурал эсвэл амжилтгүй төсөл гэх мэтээр төгсөж болно.
Тиймээс хөрөнгө оруулалт болон хадгаламжийг тусгаарлах хэрэгтэй.
Хадгаламж гэдэг бол ирээдүйд ашиглах зорилгоор мөнгө хуримтлуулах үйл ажиллагаа бөгөөд эрсдэлгүй.
Харин хөрөнгө оруулалт гэдэг бол ирээдүйд ашиг олох зорилгоор мөнгө оруулах үйл ажиллагаа бөгөөд энэ нь зарим эрсдэлийг дагуулдаг.
Хөрөнгө оруулалтын нийтлэг хэлбэрүүдэд санхүүгийн зах зээл (хувьцаа, бонд, …), кредит (зээл, бонд, …), өмч хөрөнгө (түүхий эд, бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл, …), үл хөдлөх гэх мэт зүйлүүд хамаарна.
Хөрөнгө оруулалт ба Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийн өсөлтийг бизнесийн түвшинд хөрөнгө оруулалтыг зөв ашиглах замаар бий болгох, дэмжих боломжтой.
Компани үйлдвэр доторх бараа бүтээгдэхүүнийхээ нийт гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, барих тохиолдолд нэмэгдсэн үйлдвэрлэл (бүтээгдэхүүн) нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бий болгодог.
Энэ нь өмнөх тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт дээр үндэслэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжийг олгодог.
IS-LM загвар нь Кейнсийн макро эдийн засгийн загвар бөгөөд үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын өсөлт нь эдийн засгийн эрэлт өсөхөд хэрхэн нөлөөлж байгааг харуулдаг.
IS-LM гэсэн товчлол нь “Хөрөнгө оруулалт-Хэмнэлт” (IS - investment-savings) ба “Хөрвөх чадварын давуу байдал-Мөнгөний нийлүүлэлт” (LM - liquidity preference-money supply) гэсэн утгатай.
Хөрөнгө оруулалтын банк
Хөрөнгө оруулалтын банк нь холбогдох баялгийг нэмэгдүүлэхэд хувь хүн эсвэл бизнест туслах зорилготой төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.
Хөрөнгө оруулалтын банк нь уламжлалт хэрэглээний банкнаас ялгаатай.
Уламжлалт хэрэглээний банк нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл дээр анхаарал төвлөрүүлэхийн оронд арилжаа болон хөрөнгийн менежмент гэх мэт дээр анхаарлаа төвлөрүүлдэг.
Харин хөрөнгө оруулалтын банк нь санхүүгийн боломжуудыг эдгээр үйлчилгээнд туслах зорилготойгоор санал болгодог.
Хөрөнгө оруулалтын банк нь компаниуд, засгийн газрууд болон бусад хуулийн этгээдүүдэд хөрөнгийг бий болгоход туслахтай холбоотой тусгай төрлийн банк юм.
Хөрөнгө оруулалтын банкууд нь бүх төрлийн компаниудад шинээр өр болон хувьцааны үнэ цаас гаргахад санхүүжилт үзүүлэх; үнэт цаас худалдахад туслах; нэгтгэх, дахин зохион байгуулах, шинээр олж авах ажлыг хөнгөвчлөхөд туслах гэх мэт үүрэгтэй.
Хөрөнгө оруулалтын банк нь байгууллага болон хувь хөрөнгө оруулагчдын аль алинд брокерын арилжаа явуулдаг.
Хөрөнгө оруулалтын банкууд нь хувьцаа гаргахад болон хувьцаа гаргагчид тодорхой асуудлууд дээр зөвлөмж өгдөг. Жишээ нь: IPO, rights offering, …
Хөрөнгө оруулалт ба Таамаглал
Таамаглал бол хөрөнгө оруулалт хийхээс тусдаа үйл ажиллагаа.
Хөрөнгө оруулалт нь урт хугацааны турш барих зорилготойгоор хөрөнгө худалдаж авах үйл ажиллагаа.
Харин таамаглал буюу арилжаа нь богино хугацааны ашиг олох зорилгоор зах зээлийн үр ашиггүй байдлыг эргэлтэнд оруулахыг оролддог.
Хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч нь ерөнхийдөө дамын наймаачны зорилгогүй байдаг.
Харин хөрөнгө оруулагчид цаг хугацааны явцад портфолио дахь хөрөнгөнийхөө тоог нэмэгдүүлэхийг ихэвчлэн хардаг (алсын хараа болгодог).
Таамаглагчид ихэвчлэн мэдээлэлтэйгээр шийдвэр гаргадаг хэдий ч үүнийг уламжлалт хөрөнгө оруулалтын ангилалд оруулж болохгүй.
Таамаглах нь ерөнхийдөө уламжлалт хөрөнгө оруулалтаас илүү өндөр эрсдэлтэй байдаг боловч оролцож буй хөрөнгө оруулалтын төрлөөс хамаарч өөр өөр байдаг.
Зарим хүмүүс таамаглахыг өөр бусад зүйл гэхээс илүүтэйгээр мөрийтэй тоглоомтой илүү адилтгаж үдэг.
Жич: Энэ нийтлэлийг гадаад эх сурвалжаас орчуулсан болно. Тиймээс зарим ойлголтууд Монголын нөхцөл байдлаас бага зэрэг зөрж магадгүйг анхаарна уу!!!